Мягмар, 9-р сар 16, 2014
   
Text Size

ХАЙЛТЫН ХЭСЭГ:

1-р сургуулийн хөгжмийн багш Ц.САРАНГЭРЭЛ

Sarangerel.TseДорнод  аймгийн Хэрлэн сумын Улсын тэргүүний

1-р  сургуулийн хөгжмийн багш Ц.САРАНГЭРЭЛ

 Төрсөн он, газар:1956 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн.

 Төгссөн сургууль, мэргэжил:1976 онд Улаанбаатар хотын Багшийн Сургуулийн хөгжмийн багшийн анги, 1985 онд УБДС-ийн найрал дууны удирдаач багшийн анги төгссөн. 

 Ажилласан жил:Боловсролын байгууллагад 37 жил ажилласнаас тус сургуульд 28 дахь жилдээажиллаж байна. 

 Гавьяа шагнал: МУ-ын Соёлын Тэргүүний Ажилтан, Боловсролын Тэргүүний Ажилтан, “Тэргүүлэх” зэрэгтэй багш

  Багш Ц.Сарангэрэл нь сурган хүмүүжүүлэх ажлын арвин их арга туршлагатай, шударга, зарчимч, өндөр шаардлагатай манай тэргүүний ахмад сэхээтний нэг.Тус сургуулийн дэргэд хүүхдийн дуу хөгжмийн "Мөнгөн хонх" хамтлагийг үүсгэн байгуулж 5 үе сурган төгсгөөд 6 дахь шавь нартайгаа амжилт бүтээл арвинтай ажиллаж байна. Мөн үндэсний хөгжмийн “Жавхаа” хамтлагийг удирдан зохион байгуулж үр бүтээл амжилт арвинтай ажиллаж ирсэн.

  Энэ хугацаанд 1996-2006 он хүртэл БСГазрын дуу хөгжмийн орон тооны бус арга зүйчээр ажиллаж дуу хөгжмийн багш нарын заах арга, ур чадварыг дээшлүүлэх,дуу хөгжмийн хичээлийн технологийн шинэчлэл, агуулгын стандартын цөм хөтөлбөрт шинжилгээ хийх, дуу хөгжмийн сургалтаар сурагчдыг оношлох, тэдний мэдлэг чадвар төлөвшлийг үнэлж дүгнэх, хичээлээс гадуур зохиох урлаг, уран сайхны ажлын агуулга хэлбэр гэсэн олон ажлыг зохион байгуулж арга зүйн зөвлөлөөр хэлэлцэн дуу хөгжмийн багш нарыг сургалтанд хамруулж ирсэн сургагч багш юм. 

  Мөн Данида-төсөл Боловсролын Хөгжлийн Хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн дуу хөгжмийн багш нарын сургалт семинарт Улаанбаатар хотод сургалтанд хамрагдаж Сургагч-багш болсон. Улмаар зүүн бүсийн сургагч багш нарын семинар сургалтыг Өндөрхаан хотод зохион байгуулж, өөрийн аймгийн 15 багшийг сургалтанд хамруулж сургагч-багш болгов.

  Дуу хөгжмийн багш нараас мэргэжлийн зэргийн шалгалт авч зөвлөгөө өгөх, олимпиад, уралдаан зохион байгуулах зэрэг ур чадвар, арга зүйн талаар ажлууд гүйцэтгэж ирсэн. 

 Багш Ц.Сарангэрэл ажлын онцлог нь хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлэхэд гойд анхаарч, ардын уламжлалт үндэсний урлаг болон орчин цагийн сонгодог бүтээл, урлагийг зааж сургаж орон нутаг болон хөрш зэргэлдээ Өвөр Монголынөөртөө засах орны Баруун барга хошуу, ОХУ-ын Агын буриад, Читийн районы хөгжмийн сургуулиуд, ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Хайлаар хот, Амгалан хотын сургуулиудтай шөфийн харилцаа тогтоон. туршлага солилцон, айлчлан тоглолт хийж нутаг орон, сургуульд хамт олноо сурталчлах ажлыг жил бүр олон удаа амжилттай зохион явуулж ирсэн. 

Mungun honh-1 dahi ye 1985-1988   Mungun honh-1 dahi ye 1985-1988 on

Mungun honh-1 dahi ye 1985-1988 on 2   Mungun honh-2 dahi ye 1988-1992-1

Mungun honh-2 dahi ye 1988-1992-2   Mungun honh-2 dahi ye 1988-1992-3

Mungun honh-2 dahi ye 1988-1992-4   Mungun honh-2 dahi ye 1988-1992

  Багш Ц.Сарангэрэл нь аймаг, хотын уламжлалт урлагийн наадмуудад сурагчид хамтлагаа сайтар бэлтгэн оролцуулж 1987 оноос 2000 хүртэл 100 гаруй медаль хүртэж, "Мөнгөн хонх" хамтлаг нь бүрэлдэхүүнээрээ Монголын Залуучуудын Холбооны Хөдөлмөрийн алдар алтан медаль хүртэж Монгол телевизийн "Найзуудаа ирээрэй" теле наадамд урилгаар оролцон тоглож, Монголын радиогийн "Залгамжлагчдын дуудлага" нэвтрүүлэгт бие даасан уран бүтээлээр оролцож байсан. "Алтаргана-2000" наадмаас сурагч Б.Эрдэнэбаяр алтан медаль, сурагч Б.Туяацэцэг, Б.Одбаяр, Н.Ганцэцэг нар мөнгөн медаль, Ш.Энхтайван, Б.Базархүү ОХУ-ын Буриадын Соёлын Яамны хундэт дипломоор, хамтлагийн ахлагч сурагч Б.Базархүү Монгол Улсын Тэргүүний Уран сайханч" цол тэмдэгээр шагнуулсан. 

 Сүүлийн 5 жил дараалан хүүхдийн урлагийн "Яргуй" наадамд тэргүүн байрт шалгарсан. 

Mungun honh-3 dahi ye 1994-2001   Mungun honh-3 dahi ye 1997

Mungun honh-3 dahi ye 1997 on   Mungun honh-3 dahi ye 1998

2001-2006 онд зохиогдсон урлагийн наадмуудаас:  

  1. Монголын Ардын Урлагийн Сангийн нэрэмжит "Болор эгшиглэн" наадмаас7 медаль 
  2. Уламжлалт хүүхдийн "Яргуй" наадмаас 30 гаруй медаль  
  3.   "Ая эгшгийн 6 жигүүр" ардын хөгжмийн улсын уралдаанаас Э.Халиунаа шанзхөгжмөөр тусгай байр  
  4. "Ая эгшгийн 6 жигүүр" ардын хөгжмийн улсын уралдаанаас  Б.Эрдэмбилэгморин хуур хөгжмөөр "Алтан медаль" 
  5. "Ая эгшгийн 6 жигүүр" ардын хөгжмийн улсын уралдаанаас  Д.Мөнгөнчимэг ёочин хөгжмөөр "Алтан медаль" 
  6.  2005 оны "Хаврын яргуй" зүүн бүсийн урлагийн их наадамд багаараа II байр,"Мөнгөн медаль" өргемжлөлөөр шагнуулав.    

Mungun honh-4 dahi ye 2001-2005   Mungun honh-4 dahi ye 2001-2005 on

2006 оны 4 сарын 19-нд "Хаврын яргуй" бүсийн наадамд:  

  1. Сурагч Б.Эрдэмбилэг язгуур урлагаар I байр  
  2. Сурагч Д.Номин-Эрдэнэ гоцлол дуугаар ! байр
  3.   Сурагч З.Тунгалагтуяа гоцлол бүжгээр I байр 
  4. Ардын хөгжмийн "Жавхаа" хамтлаг II байр
  5.   Бэсрэг уртын дуугаар сурагч Н.Батбилэг, Э.Батболд нар III байр эзэлсэн  

Mungun honh-5 dahi ye 2008   Mungun honh-5 dahi ye 2009

2006 оны 5 сарын 25-нд "Яргуй- урлагийн наадам"-д:  

  1. Сурагч Б.Эрдэмбилэг хөөмий магтаалаар "Алтан медаль" 
  2. Сурагч З.Туяатунгалаг гоцлол бүжгээр "Алтан медаль" 
  3. Сурагч Д.Номин-Эрдэнэ гоцлол дуугаар "Мөнгөн медаль" 
  4. Ардын хөгжмийн "Жавхаа" хамтлаг мөнгөн медаль 
  5. Хамтлагаар тэргүүн байранд шалгарч өргөмжлөл хүртсэн. 

Mungun honh-5 dahi ye Hailaar hotod 2012-4 sar   Mungun honh-5 dahi ye yargui 2010

"Ардын аялгуу-2006" урлагийн наадамд: 

  1. Сурагч Э.Батболд гоцлол дуугаар "Алтан медаль"
  2.   Сурагч Д.Номин-Эрдэнэ Буриад ардын дуугаар "Алтан медаль" 
  3. Сурагч Б.Бөртө-Үжин бүжгээрМөнгөн медаль" тус тус хүртсэн. 

Niciton hamtlagiin hogjimjin Bolorhuu Variete chuulgiin duuchin B.Batbayr 1989   Sarangerel 1989 on

2007 онд "Хүүхдийн урлагийн Яргуй наадам"-д Мөнгөн хонх хамтлаг Алтанмедаль 

  1. Сурагч М.Мөнх-Эрдэнэ Алтан мөдаль
  2.   Морин хуурын гурвал Мөнгөн медаль

  2008 онд ОУ-ын "Хүүхдийн  Найрамдал Төвийн 30 жилийн ой"-н нэрэмжитУрлагийн наадмаас Алтан медаль Мөнгөн хонх хамтлагаараа  

2009 онд ТВ-8 "Ретро-Аккорд", ТВ-9 "Лоолойгийн найзууд"хөгжмийн нэвтрүүлэгүүдэд урилгаар тоглож, орон даяар цацагдав.  

Монгол Улаан Загалмайн 70 жилийн ойгоор сурагч Ц.Энхманлай, Э.Батболднар "Тусч хүүхэд" алтан медаль 

2009 оны 6 сард ОХУ-ын Агын тойрогт аялан тоглолт хийж ирлээ. 

Түүхт Халхын голын ялалтын 70 жилийн ойн нэрэмжит урлагийн наадамдхамтлагаараа тэргүүн байр эзэлсэн.  

Сурагч Э.Батболд гоцлол дуугаар тэргүүн байр 

Халх голын Ялалтын 70 жилийн ойн нэрэмжит 70-70 реалити-шоу наадамд оролцогчдод урлагийн тоглолт-шоу зохион байгуулав. 

2010 оны  3 сард  Чойбалсан хотод зохиогдсон “Яргуй-2010” хүүхдийн урлагийн наадамд оролцож 6 номинацад 16 медаль авч “Шилдгийн шилдэг” Гран при шагнал хүртсэн. 

2011 онд “Ардын урлагийн их наадам”-д 8 номинацад 18 медаль хүртсэн. 

2012 онд  “Яргуй-2012” хүүхдийн урлагийн их наадамд оролцож 8 номинацад 

 15 медаль хүртэж багаараа “Тэргүүн” байр эзэлсэн. 

Urlag show 1994

 

Yargui-2005

 

Yargui-2003

Yargui-2006

Yargui-2010 Granpri

Yargui-2012

Yazguur urlag-2011

Ц.Сарангэрэлийн шавь нар нь МУИС, МУБИС, СУИС, КУДС, Соёлын дээд сургууль, Хөгжим бүжгийн коллеж төгсөж эх орныхоо хэрэгцээт газар мэргэжлийн дагуу амжилттай ажиллаж байна. Үүнд:  

· Никитон хамтлагийн даралтат хөгжимчин А.Болорхүү 

· “Хөх тэнгэр” хамтлагийн басс гитарчин Б.Баатархүү 

· МУГЖ дуучин Б.Дашдондог 

· Нюанс хамтлагийн дуучин Д.Өнөрбаатар 

· Элькондр хамтлагийн дуучин П.Хэрлэн 

· Номин хамтлагийн дуучин П.Гантөгс 

· UВ-паласт дуучин С.Алтаннар, Б.Батбаяр 

· Цэргийн ансамблейгийн дуучин Д.Намнандорж 

· Universе best songs-2012”наадмын шилдэг 25-д шалгарсан дуучин Э.Ушаандар нар болон соёл урлагийн газар, театр, соёлын ордон, ЕБС-ийн дуу хөгжмийн олон арван багш нар мэргэжлийн дагуу ажиллаж хөдөлмөрлөж байна. 

· Мөн Ц.Сарангэрэл багшийн отгон шавь Ц.Энхманлай 2012 онд СУИС-ийн концертмейстр, төгөлдөр хуурын багшийн ангид элсэн суралцаж байна. 

Ц.Сарангэрэл багш нь сургуульдаа Цахилгаан хөгжмийн “Мөнгөн хонх” хамтлаг, Морин хуур хөгжим, Найрал дууны хамтлагуудыг удирдан ажиллаж байна.

 

 

 

 

 

Санал асуулга

Та ямар мэдээлэл авахыг хүсэж байна вэ?









































Баннер

Нэвтрэх хэсэг

Finland inotur picma