Баасан, 10-р сар 31, 2014
   
Text Size

ХАЙЛТЫН ХЭСЭГ:

“Ном” хөтөлбөрийн хүрээнд

БАЯНХОНГОР АЙМГИЙН БОЛОВСРОЛ СОЁЛЫН

ГАЗРААС “НОМ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД

ХИЙЖ БУЙ АЖЛЫН ЯВЦЫН ТАЙЛАН

2013.03.01                                                                                                Баянхонгор хот

Монгол Улсын Засгийн газрын 2012- 2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны “Эрдэм боловсролтой монгол хүн” “Монгол ахуй уламжлал, ёс түүх соёлын онцлог шингэсэн” “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БШУны сайдын 51 дээр тоот тушаалаарбатлагдсан Ном хөтөлбөрийг Баянхонгор аймгийн хэмжээнд амжилттай зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын өдөр тэмдэглэх тухай” зарлигийн хэрэгжилтийг хангах, өсвөр үеийнхэн, залуучуудын дунд ном унших хөдөлгөөн өрнүүлэх, номыг бүтээлчээр унших арга зүйг түгээх үйлсийг тогтвортой болгох үүднээс Баянхонгор  аймгийн уламжлалт “Ном эрдэм” аяныг Ном хөтөлбөртэй уялдуулан шинэ агуулгаар баяжуулан, бүх насны иргэдийг ном унших, боловсрох, гэгээрэх хэрэгцээнд чиглэсэн “Ном эрдэм” хөтөлбөрийг боловсруулан орон нутагтаа чанартай хэрэгжүүлэх ажлын хэсгийг аймгийн засаг даргын захирамжаар батлуулж ажиллах чиглэл, ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

“Ном” хөтөлбөрийн хүрээнд аймгийн “Ном-Эрдэм” дэд хөтөлбөрийг боловруулан аймгийн засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж сум бүрээс 5 хүний төлөөлөл /сургуулийн нийгмийн ажилтан, сурагчийн төлөөлөл, цэцэрлэгийн багш, эцэг эхийн төлөөлөл, номын санч/ оролцуулан нээлтийн үйл ажиллагааг нийт  200 гаруй хүнийг хамруулан нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

2013 оны 1 дүгээр сард Ном эрдэм хөтөлбөрийн танилцуулга, ажлын төлөвлөгөөг ажлын хэсгийн гишүүд, сургууль цэцэрлэгүүд, хүүхдийн байгууллагуудад танилцуулан хөтөлбөрийн үйл ажиллагаа  хэрэгжиж эхэллээ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс хойш хэрэгжүүлсэн ажлуудыг дурдвал:

1. Ном эрдэмхөтөлбөрийн хүрээнд заавал унших номын жагсаалтанд бичигдсэн 14 номыг цахим болгож сургуулиудын номын сангуудад  байршуулж сурагчдаар уншуулах ажлыг зохион байгуулж байна. Ангиудын дунд цахим номын сангийн уралдаан зарлан Хөдөөгийн боловсролыг дэмжих READ төслийн CD, Монгол ардын аман зохиолын дээж цуврал CD, болон бусад цахимаар CD бэлтгэх, электрон ном бүтээх ажлыг зохион байгуулан ангиудын цахим номын санг баяжуулах арга хэмжээ аван ажиллаад байна

2. Цагаан сар экспо ном- соёлын худалдаа зохион байгууллаа. Номын үзэсгэлэн худалдаанд орон нутгийн бизнес эрхлэгчид болон Улаанбаатар хотоос номын 4 компани ирж оролцон сүүлийн үед хэвлэгдэн гарсан ном сурах бичиг, зохиолуудыг худалдааллаа.  

 

3. Ном унших арга технологи, арга зүй, Номын зууч хүүхдүүдээр дамжуулан  иргэдийг ном уншуулах арга зүй сэдвүүдээр лекц зохион байгууллаа . Лекцийг сурган хүмүүжүүлэх ухааны доктор, Ном эрдэм аяныг санаачлагч гавъяат багш  Ш.Чимгээ уншлаа.

4. Баянхонгор сумын ЕБС-иуд дээр Номын зууч аян зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 32 сайн дурын номын зууч хүүхдүүд албан газар, айл өрхүүдээр ном тараах, уншуулах ажлыг зохион байгуулж байна.  

 

5. Ном, Ном эрдэм хөтөлбөрүүдийн хүрээнд багш нарын дунд “Ном эрдэм багш” уралдааныг зарлан шалгарууллаа. Тус уралдаанд нийт 16 багш оролцож авъяас чадвараа сорин уралдсанаас Номундалай цогцолбор сургуулийн гадаад хэлний багш З.Ичинхорлоо “Номоос ургасан цэцэг” бүтээлээрээ түрүүлсэн.

6. ЕБС-иуд дээр Хуучин номын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдаж хуучин ховор номуудыг худалдах, солилцох, бэлэглэх ажлыг зохион байгуулсан байна.

7. Хөдөөгийн соёлын төв, ЕБС-иуд хамтран Явуулын номын сан ажиллуулж тухайн орон нутгийн алс зайдуу амьдардаг малчин өрхүүдэд ном соёлын үйлчилгээг хүргэх ажлыг эхлүүлээд  байна.

8. Номын санг баяжуулах, сурагчдын ном унших боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянхонгор аймгийн хэмжээнд Би ном унших дуртай төсөл зарлагдаж шалгарсан 12 төслийг Баянзүрх дүүргийн Гэгээрэл хөгжлийн төв-д хүргэгдлээ.

9. Ном эрдэм хөтөлбөрийн хүрээнд сургууль, сум бүр ажлын хөтөлбөр боловсруулж төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохируулан 1-5 р анги, 6-8, 9-11р ангийн сурагчдын дунд Номын баяр-Бидний баяр, Уран уншлага,Гар зургийн уралдаан,АХА,Үлгэрийн баатрууд амилсан нь, Бяцхан ном, Номын тэмдэглэл, Сургалт,Би ном унших дуртай,Эссэ бичлэгийн уралдаан, Тэргүүний уншигч зэрэг төрөл бүрийн ажил зохион байгуулж хүүхэд багачуудын ном унших,  хүсэл сонирхлыг өрнүүлсэн олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаагаас гадна орон нутгийн бүх шатны төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг жигд ханган оролцуулж үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж байна.

10. Ном эрдэм аянд хүүхэд багачууд төдийгүй тэдний гэр бүл насанд хүрэгчид оролцон төрийн албан хаагчид  оролцож

· “Ширээний номтой” болох

· Хамгийн олон номын сантай хувийн номын сангаа шинэ номоор баяжуулсан өрх гэр бүлийг шалгаруулах

· Хүүхэдтэйгээ хамтарч ном бүтээх уралдаан

· Өрх гэр бүлээрээ хамтарч ном унших, гэр бүлийн хамтын хүмүүжлийг бий болгох зэрэг гэр бүл, хүүхдийн хөгжил төлөвшилд чиглэсэн ажлуудыг зохион байгуулж ном соёлын ажлын үр шим орон нутаг бүрт тархаж байгаа нь Ном хөтөлбөрийн үр дүнг харуулж энэ хөтөлбөрийг цаашид илүү үр дүнтэй, тогтвортой байдлаар үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

Ном хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлын талаарх фото зураг, ведио бичлэг, телевизийн нэвтрүүлэг, сурвалжлага, мэдээ зэрэг холбогдох материалуудыг цахим хэлбэрээр  хавсаргалаа.

 

 

 

ТАЙЛАН БИЧСЭН

МЭРГЭЖИЛТЭН                    Д.ЦЭЦЭНХҮҮ

 

ХЯНАСАН

ДАРГА                         Д.БАЙГАЛМАА

Санал асуулга

Уншигчдад хандсан ямар үйлчилгээ үзүүлэх нь тохиромжтой вэ?

Онцлох ном























Баннер

Нэвтрэх хэсэг

Finland inotur picma